Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-өөс зохион байгуулж буй #Туршлагаа_хуваалцая урианд нэгдэж Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн ТБОС-н эрхлэгч С.Дугарсүрэн, Англи хэлний багш Ө.Отгонтуяа, Нийгмийн ажилтан Г.Нарантуяа, Бетон арматурчны мэргэжлийн багш Э.Лхүндэв нар Дархан-Уул аймаг дахь #Дархан_Өргөө_Политехник_коллеж дээр ажиллаж байна.
Мөн тус үйл ажиллагааны үеэр Дархан хот дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж, Дархан Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Хөтөлбөрийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, инноваци, тэргүүн туршлага, хамтын хичээл, сургалт хийж, хамтын ажиллагаа, түншлэлийн мэдээлэлтэй танилцан туршлага солилцон ажиллаж байна.
Санаачлан үр дүнтэй ажил хэрэгжүүлж байгаа МБС-ын салбарын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-ийн залуучууддаа баярлалаа.





