2026 оны 03 сарын 11

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

Зорилго
Ерөнхий эрдмийн тэнхим нь суралцагчдын нийт хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээл, саад тотгорыг тодорхойлж арилгах, суралцагчдын мэдлэг, ур чадвар, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахад гол зорилготой.
Тэнхим нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
    Суралцагчдын мэдлэгийг бататгах, сурах үйл явцыг хөнгөвчлөх, суралцах чадварыг хөгжүүлэх.
    Хичээл, сургалтын орчныг суралцагчдад ээлтэй, үр дүнтэй болгох.
    Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сургалтын арга зүй, инновацийг нэвтрүүлэх.
    Суралцагчид, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжиж, суралцах үйл явцад идэвхтэй оролцоог хангах.

    Сургалтын үр дүнг тогтмол үнэлж, дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
    Ёс зүй, хүний хөгжил, бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлэх, суралцагчдын бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих.
Энэхүү зорилго нь тэнхимийн сургалтын чанарыг дээшлүүлж, суралцагчдыг олон талын мэдлэг, чадвартай, нийгэмд идэвхтэй хувь хүн болгон төлөвшүүлэх үндсэн суурь болж байна.
Багийн бүтэц
Манай ерөнхий эрдмийн тэнхим нь 11 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд дараах чиглэлээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулдаг:
Багш нарын мэдлэг, туршлага нь суралцагчдын хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, сургалтын чанарыг дээшлүүлэх гол үндэс суурь болж байна.