Монгол Улсын "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийн 13.3.6, 13.3.7 дахь заалтууд болон "Гал түймрийн аюулгүй байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэнтий аймаг дахь Политехник коллежийн ХАБЭА-н зөвлөл болон Гамшгаас хамгаалах орон тооны бус байнгын зөвлөл хамтран 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11:15-аас 11:30 цагийн хооронд их завсарлагааны цагийг ашиглан галын тактик болон аюулгүй байдлын дадлага сургуулилтыг зохион байгууллаа.
Сургалтын үндсэн зорилго нь гэнэтийн гал түймэр болон аюулт үзэгдэл тохиолдсон үед авах шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдлэг олгох, барилгын аюулгүйн галын схем зургийг уншиж сурах, галын дохио болон сэрүүлгийн дууг таньж мэдэх, аврах гарцын хаалга, чиглэлийг зөв тодорхойлох, мөн зориулалтын цугларах цэгийг танин мэдэж, шуурхай бөгөөд эмх цэгцтэй цугларах практик дадлыг эзэмшүүлэхэд чиглэв.
Сургалтын хамрагдалт:
Суралцагч: 358
Багш, албан хаагч: 58
Нийт хамрагдсан: 416
Зохион байгуулагч
Хэнтий аймаг дахь Политехник коллежийн ХАБЭА-н зөвлөл
Сургуулийн Гамшгаас хамгаалах орон тооны бус байнгын зөвлөл