Оюутан тандТөгсөгчБагш нарт
Mendbayar 2026 оны 11 сарын 05

Хэнтий аймаг дахь Политехник коллежийн төслийн баг Болгари, Грек улсад ажиллаж байна.

Хэнтий аймаг дахь Политехник коллежийн төслийн баг Болгари, Грек улсад ажиллаж байна.

Болгар улсын нийслэл Софиа хотод төслийн багийнхныг Монгол улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Саянаа хүлээн авч уулзан амжилт хүслээ. 

Европын Холбооны санхүүжилттэй MONT-AE төслийн хүрээнд Хэнтий аймаг дахь Политехник коллежийн төслийн багийн 4 гишүүн 2026 оны 11-р сарын 04-24 хооронд Болгари улсын Ямбол хотын Тракиа их сургуульд Trakia University, Грек улсын

Килкис хотод Олон улсын Хелленик их сургууль International Hellenic University сургуулиудад ажиллаж байна.

MONT-AE төслийн хүрээнд 2026–2028 онд нийт 88,715 евро буюу 371,301,550 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь мэргэжлийн боловсролын сургалтын орчин, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдын ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

 Орчин үеийн тоног төхөөрөмж, тохижуулсан сургалтын орчин бүхий тус төв нь суралцагчдын хувцасны дизайн, эсгүүр, оёдол, үйлдвэрлэлийн технологийн мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Энэхүү төв нь мэргэжлийн боловсролын чанарыг дээшлүүлэх, хувцас үйлдвэрлэлийн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 2026.11.04