2026 оны 03 сарын 04

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудсаар зочилж буй Та бүхэндээ Монгол улсын ууган сургуулийн хамт олон, нийт төгсөгч, үе үеийн багш, суралцагчдаа төлөөлөн мэндчилж байна. Бид бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэй баялаг бүтээгчдийг бэлтгэх тэргүүлэх сургууль байна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Улс орныхоо хөгжлийн нүүр царай, хүн ардын ая тухтай орчныг бүрдүүлэх их бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн эзэд болохыг хүссэн хүн бүхэнд сургалтын таатай орчин, шинэ техник технологиор хангагдсан, чадварлаг боловсон хүчинтэй манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бидэнтэй хамтран ажилладаг Олон улсын байгууллага, орон нутгийн түншлэгч байгууллага, иргэд та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа сургуулийнхаа нийт хамт олны өмнөөс илэрхийлэн, ажил үйлс амьдралд тань эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

                 Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захирал Бухаагийн Болд-Эрдэнэ

                                                                                       Холбогдох утас: 99054893
                                                                                                     Мэйл: Khentii.ptc@gmail.com