Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн хамт олон 2022 оны 11 сарын 17-ны өдөр Аймгийн засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН БУСДЫН АМЬ НАСЫГ АВАРЦГААЯ” аяныг аймгийн Цусны салбар төвтэй хамтран зохион байгуулж буй ажилд иргэний үүргээ биелүүлж, идэвх санаачилгатай оролцож, цусаа хандивлах үйл ажиллагааг сургууль дээрээ зохион байгууллаа.Тус үйл ажиллагааны үеэр цус хандивлахын ач тус мөн эрүүл мэндийн зөвлөгөөг өгч ажиллалаа.
Бусдын амь насыг аврахын тулд халуун цусаа харамгүй бэлэглэсэн багш ажилчдадаа амьдралд нь гэгээлэг бүхнийг хүсье.
