Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элссэн суралцагчдын “Оюутны тангараг” өргөх ёслол 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж нийт 143 оюутан тангаргаа өргөлөө.”Оюутны тангараг” өргөснөөр оюутнууд сургуулийн дотоод журам болон дүрэм журмийг мөрдөх бөгөөд сурах үүргээ биелүүлж суралцана гэсэн амлалт юм.Энэхүү арга хэмжээнд урилгаар Цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Мөнх-Эрдэнэ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн асуудал хариуцсан сэтгэл зүйч О.Болормаа нар оролцож мэдээлэл зөвлөгөө өглөө.
Нийт суралцагчдадаа сурах их үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.






