Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Тогтвортой хөгжлийг дэмжигч Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн "Алтан гэрэгэ", Ногоон тугийн болзол хангасан Мэргэжлийн боловсролын салбарын анхны сургууль болсон. Энэхүү ажлын хүрээнд “ХОГГҮЙ ХЭРЛЭНГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” өдөрлөгийг Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь Хэрлэн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх, шинээр элсэн орсон суралцагчдад экологийн боловсрол олгож, суралцагчид бие биетэйгээ танилцан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зан төлөвшлийг бий болгоход оршино.
Энэ үеэр бид суралцагчдын дунд хөгжөөнт буухиа болон бүжгийн тэмцээн зохион байгуулж, өдрийн хоолоо хэрлэн голын хөвөөнд уух зэргээр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Тус үйл ажиллагаанд 12 мэргэжлийн ангийн 130 суралцагчид, 20 багш ажиллагсад хамрагдан нийт 5 га талбайг хамарсан цэвэрлэгээнд 2,2 тонн хог түүж хамтран ажиллаа.
‘’ХОГГҮЙ ХЭРЛЭНГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА’’ өдөрлөгийн дүн
1-р байр Д.Оргилмаа багштай Авто машины засварчин 1-р анги
2-р байр Ц.Ганчимэг багштай Тогооч 1-р анги
3-р байр П.Хасбаатар багштай Бетон арматурчин 1-р анги
Тусгай байранд Б.Батсайхан багштай Гагнуурчин 1-р ангиуд тус тус байр эзэллээ.
Анги хамт олноороо идэвх санаачилгатай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж амжилт хүсье
Үйл ажиллагааг дэмжин ажилласан Хэрлэн голын сав газрын захиргааны хамт олонд баярлалаа.