2023 оны 03-р сарын 10-ний өдөр Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн нийт ажиллагсдад ‘’Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр’’ болон ‘’Эр цэргийн баяр’’-ыг тохиолдуулан ‘’ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВРААР’’ хоол хийх хөгжөөнт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Бид ингэснээр хамт олны харилцааг сайжруулах, эерэг уур амьсгал бүрдүүлэх, тэмдэглэлт өдрүүдийг хамтатган шинэлэг байдлаар бүтээлч, хөгжилтэй өнгөрүүллээ.
Уг өдөрлөгийн хүрээнд сургуулийн эрчүүдийн зүгээс нийт эмэгтэйчүүддээ ‘’Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Солонгос улсын ‘’Happiness Center’’төвийн солонгос болон монгол зөвлөхүүдийг сургуульдаа урьж Солонгосын гоо сайхны АТОМИ бүтээгдэхүүнээр ‘’ГОО САЙХНЫ ӨДӨРЛӨГ’’зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр үнэгүй гоо сайхны зөвлөгөө, үйлчилгээ, солонгос үндэсний хоолны соёлыг танилцуулж баярын хоолоор нийт эмэгтэйчүүдээ дайллаа.
Та нартаа саруул сайхан бүхнийг хүсье.
.jpg)






