Suvdaa 2023 оны 06 сарын 29

САЙН ТУРШЛАГА 8

САЙН ТУРШЛАГА 8

САЙН ТУРШЛАГА 8

Политехник коллежийн суралцагчид 4 улирлын хүлэмжид тарьж ургуулсан эрүүл хөрсний, эко хүнсний ногооны дээжээ худалдаанд гаргаж эхэллээ.

2,5 жилийн "Хүлэмжийн аж ахуйн фермер" ангийн суралцагчид 4 улирлын хүлэмжид богино болцын салад навч, юуцай, өргөст хэмх зэрэг нарийн ногоог тарьж ургацын дээжээ авлаа. Ингэснээр 4 улирлын турш эрүүл хөрсөнд тарьж ургуулсан нарийн ногоо, хүнсний ногоог Хэнтий аймгийнхаа ард иргэдэд худалдах бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Ийнхүү тэд 2,5 жилийн хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэх мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэн, цаашид ажлын байран дээр гараад бүх төрлийн нарийн ногоо, хүнсний ногоог тарьж ургуулах арга техникт суралцаж хөгжиж байна.

Зуны турш дадлагат гарч эрүүл хөрсөнд эко хүнсний ногоо тариалж байгаа багш суралцагчиддаа амжилт хүсье.