Багш нарт
Mendbayar 2025 оны 10 сарын 21

Мэргэжлийн багш нарын чадавхжуулах сургалт БНХАУ-ын ӨМӨЗО-д

Мэргэжлийн багш нарын чадавхжуулах сургалт БНХАУ-ын ӨМӨЗО-д

Мэргэжлийн боловсрол олгох сургуулиудын 40 багшын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шиллийн хотын Ажил мэргэжлийн сургууль дээр мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.

Уг сургалт нь 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 18-ны хооронд үргэлжлэх бөгөөд Хэнтий Политехник коллежийн 7 багш Арга зүйч Э. Оргилоор ахлуулан тус арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Үүнд:

- Цахилгааны мэргэжлийн багш Б. Мэндбаяр

- Сантехникийн мэргэжлийн багш Б. Мөнхмандах

- Механикжсан тээврийн хэрэгслийн багш М. Ууганбаатар

- Гагнуурын мэргэжлийн багш Б.Батсайхан

- Мужааны мэргэжлийн багш Б.Лхагвасүрэн

- Хэвлэлийн график дизайны багш Ц. Чинзориг

Сургалтын зорилго ба агуулга

Сургалтын үндсэн зорилго нь Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин үеийн технологи, сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх, хятадын мэргэжлийн боловсролын туршлагыг судлан суралцахад чиглэгдэж байна.

Сургалтын хүрээнд дараах чиглэлүүдээр сургалт, семинар, уулзалтууд зохион байгуулагдаж байна:

  • Мэргэжлийн сургалт: Сургалтад оролцож буй багш нарын мэргэшлээр, тухайлбал цахилгаан, автомашины мэргэжлийн багш нарт зориулсан гүнзгийрүүлсэн сургалтууд

  • Лаборатори, туршилтын сургалт: Онолын мэдлэгээ практик ур чадвараар бататгах зорилгоор лабораторийн орчинд хийх туршилт, дадлагын сургалтууд чухал байр суурь эзэлж байна. Энэ нь багш нарт шинэ тоног төхөөрөмж, технологийг ашиглах дадал эзэмших боломжийг олгож байна.

  • Арга зүй, туршлага судлах: Шиллийн хотын Ажил мэргэжлийн сургуулийн сургалтын арга зүй, хөтөлбөр, багшлах туршлагатай танилцаж, өөрийн орны нөхцөлд нутагшуулах боломжийг судалж байна.

Энэхүү сургалт нь мэргэжлийн боловсролын багш нарын чадавхыг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах үр дүнтэй арга хэмжээ болж байна. Сургалтад оролцогчдод амжилт хүсье.