Оюутан тандТөгсөгчБагш нарт
Mendbayar 2025 оны 12 сарын 03

2025-2026 оны хичээлийн жилийн "Хамтдаа хөгжье" дугуйлан, секц хичээллэж байна.

2025-2026 оны хичээлийн жилийн

Хэнтий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн хүмүүжлийн ажлын болон дугуйлан, секцүүдийн "Хамтдаа хөгжье" арга хэмжээ амжилттай зохион байгуулж нээлтээ хийлээ.

Энэхүү нээлтийн арга хэмжээний гол зорилго :

  • Хамт олонч уур амьсгал бий болгох: Суралцагчдын хооронд харилцан ойлголцол, нөхөрлөл, дэмжлэгийг бий болгох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх.

  • Бүтээлч оролцоог идэвхжүүлэх: Суралцагчдыг идэвхтэй байр суурьтай болгох, сургуулийн болон нийгмийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох сэдэл төрүүлэх.

  • Хүмүүжлийн ажлын чиг баримжаа өгөх: Шинэ хичээлийн жилд хэрэгжүүлэх хүмүүжлийн ажлын ерөнхий зорилго, чиглэлийг танилцуулах.

Суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын, соёл урлагийн, мэргэжлийн, шатрын, эко зэрэг нийт 9 төрлийн дугуйлан, секцүүдийг мэргэжлийн багш удирдаж явуулна. үүнд:

  • шатрын

  • хувцас дизайн

  • эко- байгаль хамгаалал

  • гагнуурчин

  • цахилгаанчин

  • спортын

  • урлагын

  • гэрэл зураг

  • соёл урлагын чиглэлээр хичээллэнэ.